МЭС-н Номын сангийн түүх
Анх 2004 онд Д. Оргил багш МЭБС –н захирал байх хугацаандаа одоогийн МЭС-н оюутны зөвлөлийн өрөөнд Өмнөговь аймгийн малын эмч нар мэргэжлийн 800 гаруй ном, сурах бичгийг бэлэглэж өгсөнөөр одоогийн ХААИС-МЭС-н номын сан үүсэж хөгжих суурь нь тавигдсан байна. 2004-2007 онд тухайн үед тус сургуулийн Аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан А. Оюунчимэг, 2007-2010 оны 10-р сарын 01 хүртэл одоогийн Аж ахуйн дарга, ординатур эмч Л. Бямба-Очир нар хавсран дээрх онуудад ажиллаж байсан байна. Тухайн үед тус номын сан нь 2000 гаруй ном сурах бичигтэй байсан бөгөөд 800 гаруй оюутан , багш, судлаачдад үйлчилдэг байлаа.
2010-10-01 өдрийн №269 тоот тушаалаар А. Лхамсүрэн номын санчаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд нийтдээ 17000 орчим ном сурах бичиг, судалгааны ажил, тогтмол хэвлэлээр фонд баяжилт хийrдэж, номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлын хүрээнд LIB4U NET VERSION хувилбар ашиглан элетрон каталогит оруулж, 1000 ном сурах бичиг, судалгааны ажил, хэвлэмэл материалыг веб хувилбарт оруулан ажил үйлчилгээндээ ашиглаж байна . Үүнээс Монгол ном-7962, Орос ном-4691, Англи ном-2672, CD-73, Дипломын ажил-331, Докторын ажил-40, Магистрын ажил-185, Автореферат-331, тогтмол хэвлэлийн -65 багц, гадаад сэтгүүл-325 багц,
Монгол сэтгүүл-82 багцаар тус тус фонд баяжилттай болж өргөжин тэлэхийн зэрэгцээ өдөрт дунджаар 90-120 оюутанд ном сурах бичиг, интернетийн үйлчилгээг үзүүлж байна. 2015 онд өрөтгөл хийгдэж 128м2 талбай бүхий 108 уншигчын суудалтай, 28 интернетийн суудалтай орчин үеийн тохилог номын сантай болсон. Мөн оноос номын сангийн чөлөөт хэлбэрт шилжин ажиллаж байна. Ингэснээр ажлын байр нэгээр нэмэгдэж ахлах номын санчаар А. Лхамсүрэн, номын санчаар Г. Цэцэгсүрэн нар тус тус ажиллаж байна.