Танилцуулга

 

 

Эрхэм зорилго

Мал эмнэлгийн салбарын эрэлт, шаардлагад нийцсэн чадвартай бакалавр, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчинг бэлтгэхэд мал, амьтны халдваргүй өвчин, эм судлал, хор судлалын чиглэлийн сургалт, судалгааг өндөр төвшинд үзүүлэх.

 

 Тэнхимээс заадаг хичээлүүд

Бакалаврын хөтөлбөрт:  

  1. Латин хэл, нэр томъёо
  2. Ерөнхий эм судлал
  3. Ерөнхий дотор өвчин
  4. Хор судлал
  5. Онош судлал
  6. Тусгай эм судлал
  7. Тусгай дотор өвчин
  8. Бодис солилцооны өвчин
  9. Жижиг амьтны өвчин
  10. Уламжлалт эмийн ухаан, эм бэлтгэх технологи
  11. Клиник шинжлэх ухааны нэгдсэн семинар
  12. Эмийн ба хорт ургамлын сургалтын хээрийн дадлага
  13. Мал эмнэлгийн клиник дадлага

Магистр, докторын хөтөлбөрт:

  • Бакалаврын хөтөлбөрт ордог хичээлүүдтэй залгамж холбоотой ахисан төвшний хичээлүүд

Судалгааны ажлын чиглэл:

  1. Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шинжлэх
  2. Эм, бэлдмэлийн химийн найрлага, фармакологийн идэвхийг тодорхойлох
  3. Эмийн ургамлын фитохими, фармакологийн судалгаа
  4. Шинэ эмийн технологи, инноваци
  5. Мал, амьтны хүнд металлын болон эрдсийн хордлого
  6. Мал, амьтны ургамлын гаралтай хордлого
  7. Хүрээлэн буй орчны хор судлал
  8. Мал, амьтны цусанд гематологи болон биохимийн шинжилгээ хийх
  9. Хэт авиан оношилгоо
  10. Мал, амьтны дотор болон бодисын солилцооны өвчний оношилгоо, эмчилгээ

Тэнхимийн харьяа лабораториуд

  • Эм зүй, эмийн үлдэгдлийн лаборатори
  • Хор судлалын лаборатори
  • Эмнэлзүйн лаборатори