• Нам ба төрөөс хараат бус
• 1951 онд Бельги улс
• Дэлхий даяар зөвхөн мал эмнэлгийн оюутнууд
• Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг
Зорилго
Мал эмнэлгийн оюутнуудын чадвар, мэдлэг, боловсролыг олон улсын хэмжээнд дээшлүүлж “Хүн болон мал амьтны харилцан холбоо”-г дэмжихэд оршино.
Гол зорилго
• Хүн болон мал амьтны эрх ашгийн төлөө мэдлэг, ур чадвараа ашиглах
• Мал эмнэлгийн боловсролын стандартыг дээшлүүлэх
• Хичээл, сургуулиас гадна мэдлэг боловсролоо дээшлүүлэх бүх төрлийн боломж бололцоогоор хангаж өгөх
• Олон улсын байгууллага, мал эмнэлгийн харилцаа холбоо болон гишүүдийн харилцааг дэмжих
• МЭС-ийн оюутан залуусыг мэргэжлийн чиглэлээр бусад орны оюутан залуустай харилцан туршлага солилцуулан хичээлээс гадуурх нийгмийн идэвхи оролцоог дэмжих
• Олон улсын хэмжээнд чуулга уулзалт зохион байгуулж амьтны эрүүл мэндийн талаарх олон асуудлаар хэлэлцэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал өгөх, шийдвэрлэх
• Ядуу буурай орны МЭС-ийн оюутнуудад боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх
• Нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах хүрээнд бусад мэргэжлийн салбарынхантай хамтран ажиллах зэрэг зорилгын дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Үйл ажиллагаа
Ямар ч гишүүн нь олон улсын болон тухайн улсдаа үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой.
Жил бүр ерөнхий чуулга зохион байгуулж холбооныхоо ирээдүйн ажлуудын тухай ярилцаж жил болгоны удирдах зөвлөлийн гишүүдээ санал хурааж сонгодог.
MVSA –Монголын мал эмнэлгийн оюутны холбоо нь
• Олон Улсын Мал Эмнэлгийн Оюутны Холбоо нь 65 орны 210 гишүүн холбоодоос бүрдсэн дэлхий дээрх мал эмнэлгийн оюутнуудын дундах хамгийн том байгууллага.
• Манай Холбоо нь 2018.01 сард албан ёсоор байгуулагдан 2018.02 сард Улсын Бүртгэлээс албан ёсоор “Монголын Мал Эмнэлгийн Оюутны Холбоо” Төрийн Бус Байгууллагын эрх авсан.
• Одоогоор Удирдах Зөвлөлийн 9 гишүүн, гадаад харилцааны 1 , идэвхтэн гишүүн 4 буюу нийт 14 оюутнаас бүрдсэн.
• Монголд малын эмчээр бакaлаврын зэрэг горилон суралцаж буй бүх оюутнуудад зориулсан үйл ажиллагаа явуулдаг.