“Ухааны эрдмийг эрдэмтэн багшаас
Уяаны эрдмийг эрдэмт өвгөдөөс” гэсэн уриан дор нэгдэж моринд дуртай, морь уяж сурах чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг хөгжүүлэх, дэмжих мэргэшсэн малын эмчийг бий болгох Монгол адуу судлалыг хөгжүүлэх, морь уях ардын ухааныг мэргэжлийн түвшинд судалж, шинжлэх ухаантай хослуулан эзэмшүүлж, монгол адууг хурдны чиглэлээр дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрүүлэх, алдаршуулах, шинжлэх ухаанч судлаач оюутанг хөгжүүлхэд бидний туйлын зорилго оршино. Манай клубт ХААИС болон бусад Их дээд сургуулийн хурдан морь сонирхдог, уядаг хэн ч болов гишүүнээр элсэн орох бүрэн боломжтой.