МЭНДЧИЛГЭЭ
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Эмнэлгийн Сургуульд тавтай морилно уу.
Монгол улсын ууган бөгөөд мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц их сургууль нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн мал эмнэл зүйн хөтөлбөрөөр 80 жилийн түүхэндээ нийт 6000 гаруй малын эмч нарыг сургаж төгсгөсөн төрийн өмчийн шилдэг сургууль билээ.
Бид сургалт, судалгааны орчноо бэхжүүлэхэд онцгой анхаарч гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд орчин үеийн сургалтын анги танхим, оюутны ур чадварын өрөөнүүд, төрөл бүрийн чиглэлийн лабораториуд, сургалтын эмнэлэг, судалгааны төв, номын сантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Мөн манай хамт олон оюутан төвтэй судалгааны их сургууль болох ХААИС-ийн зорилтын хүрээнд гадаадын 10 гаруй орны ижил мэргэжлийн нийт 22 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж сургалт судалгааний хөтөлбөрүүдээ олон улсын жишигт нийцүүлэх, оюутны хөгжлийг дэмжих, орчнийг сайжруулах ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байгаа нь манай төгсөгчид мэргэжлийн ур чадвараараа салбартаа төдийгүй улсдаа тэргүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх боломжийг олгодог.
Та бүхнийг манай сургуульд элсэн суралцаж дэлхийд данстай, салбартаа манлайлагч мэргэжилтэн болохыг урьж байна.