Мал эмнэлэг, нийтийн эрүүл мэндийн тэнхим

Тэнхимийн эрхэм зорилго: Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зоонозын хяналт, хүрээлэн буй орчны эрүүл ахуй болон амьтан хамгааллын талаархи цогц мэдлэг, ур чадварыг мал эмнэлгийн оюутан, үйлдвэрлэлийн малын эмч,мэргэжилтнүүдэд олгох, сургалт судалгааны ажлыг оновчтой хослуулах замаар Нийтийн Эрүүл Мэнд баримтлалыг нийгэмд төлөвшүүлэхэд оршино.
Тэнхимийн түүхэн замнал:
- 1993 оноос ХААИС, мал эмнэлгийн факультетын Мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн тэнхим
- 2000 оноос ХААИС, Мал эмнэлэг биотехнологийн сургуулийн Мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн тэнхим
- 2016 оноос ХААИС, Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхимд хийгдэж буй судалгааны ажлууд:
Судалгааны чиглэл:
- Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал
- Малын эрүүл мэнд ба бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн уялдаа
- Зоонозын эрсдэл, тархвар зүй
- Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд
- Мал эмнэлгийн ажлын зохион байгуулалт
- Адуу судлал
Гүйцэтгэсэн болон хэрэгжиж буй төсөл, судалгааны ажлууд
№ Төслийн нэр Санхүүжүүлэгч байгууллага Хугацаа
1 Саамны чанар, ариун цэвэр Жайка олон улсын байгууллага 2016-2017
2 Мал эмнэлгийн клиникийн үйлчилгээний хүртээмж, чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга, механизмыг тогтоох судалгаа Шинжлэх ухаан технологийн сан 2014-2017
3 Хурдан морины уяа сойлгын үеийн физиологи, биохими, гематологийн үзүүлэлт Азийн хөгжлийн банк 2016-2017
4 Саамны ариун цэвэр Жайка олон улсын байгууллага 2017-2019

Тэнхимийн лабораторийн тухай: 
-Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үнэлгээний лаборатори
-Эрүүл ахуй, ариун цэврийн лаборатори
Лабораторийн чадамж:
1. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний химийн найрлага тодорхойлох
2. Сүүний чанар, ариун цэвэрт үнэлгээ өгөх
3. Махны чанар, ариун цэвэрт үнэлгээ өгөх
4. Хүнсний хордлого үүсгэгч нянг ялгах, өсгөвөврлөх, таних, хэвшил тогтоох
5. Хүнсний хордлого үүсгэгч бактерийн генетикийн онцлог, хоруу чанарыг тодорхойлох
6. Зооноз өвчин үүсгэгч бактери, вирус, паразитыг молекул биологийн аргаар илрүүлэх
7. Мал аж ахуйн цогцолборын бичил уур амьсгалын үзүүлэлтийг тодорхойлох
Мэргэшүүлэх ур чадвар:
1. “Мал эмнэлгийн ариун цэвэр, хяналт үнэлгээ” мэргэжлийн магистрын хөтөлбөр
2. “Мал эмнэлгийн ариун цэвэр, хяналт үнэлгээ” шинжлэх ухааны магистрын хөтөлбөр
3. “Мал эмнэлгийн ариун цэвэр, хяналт үнэлгээ” докторын хөтөлбөр 
Төгсөлтийн дараах сургалт
1. Мах, сүүний чанар, аюулгүй байдлын үнэлгээ
2. Зооноз өвчний хяналт
3. Малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний эрүүл ахуй
4. Мал эмнэлгийн зохион байгуулалт, эрх зүй
5. Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд гэсэн чиглэлээр төгсөлтийн дараах малын эмч нарт сургалт зохион байгуулж байна.
                                                                      
Тэнхмийн статистик:
Тэнхмийн эрхлэгч: 3 /1993-2019/
Багшийн тоо: 14 /1993-2019/
Туслах ажилтан: 6 /1993-2019/ 
Тэнхмээс төрсөн гавъяат, цолтон: 
Монгол улсын гавъяат багш-2 
шинжлэх ухааны доктор-2
боловсролын доктор-5
магистр-20 гаруй
Одоогоор 6 багш, 1 туслах ажилтан, тэнхмийн багшийн даасан анги 150 гаруй оюутан
Мал эмнэлгийн ариун цэвэр, хяналт үнэлгээний анги төгссөн төгсөгчийн тоо: 400 гаруй /2001-2008 онуудад/