Хөтөлбөрийн чиглэл: Мал эмнэл зүй
Мэргэжлийн чиглэл: Малын их эмч
ЭЕШ өгөх хичээл: Хими, биологи, математик
Босго оноо: 480
ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн нэр: Мал эмнэл зүй
Мэргэжлийн нэр: Малын их эмч
Боловсролын зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн индекс: D084101
Сургалт зохион байгуулах хэлбэр: Өдөр
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 5 жил
Багц цаг: 152
Багшийн тоо: 40
Бакалавр оюутны тоо: 800
Магистр, доктор оюутны тоо: 270
Гадаад оюутны тоо: 4
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Малын эмч нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд мал эмнэлгийн ажил, үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, мал сүргийг эрүүлжүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хүн, малд халдварладаг (зооноз) гоц халдварт өвчнөөс сэргийлэх, Монгол улсын нутагт гаднаас малын халдварт өвчин нэвтрэхээс хамгаалах, байгаль орчин бохирдохоос сэргийлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх цогц чадамжийг эзэмшсэн байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаа: 1942 он
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан-17024, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал эмнэлгийн сургууль (47.883162, 106.910420)-ийн бакалаврын хөтөлбөрийн хороо, Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхим, Халдваргүй өвчин судлалын тэнхим, Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн тэнхим, Харилцах утас: 976-75107777- 211, FAX: 976-75107777-212,
Веб: www.muls.edu.mn
Хөтөлбөрийн хөгжил:
“Мал эмнэл зүй” бакалаврын сургалтын хөтөлбөр нь Монгол улсад дангаараа 80 жилийн турш хэрэгжихдээ үйлдвэрлэлд 5000 гаруй малын эмч мэргэжилтэн бэлтгэн нийлүүлж, Монгол улсын стандарт хэмжил зүйн үндэсний төвөөр 2 удаа (2004, 2012) мэргэжлийн хөтөлбөрийн стандарт боловсруулж батлуулан, БМИҮЗ-өөр 3 дахь удаагаа (2004, 2013, 2021) магадлан итгэмжлэгдсэн Монгол улсын топ хөтөлбөрүүдийн нэг юм.
Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын жишигт ойртсон, үндэсний онцлогийг шингээсэн сургалтын хөтөлбөрөөр чадамжинд суурилсан сургалт зохион байгуулж, олон улсын болон өөрийн орны эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн хүрэх үр дүн: