Түүхэн товчоон: МУИС-д 1942 онд Мал эмнэлгийн факультет байгуулагдаж, хоёр жилийн дараа буюу 1944 онд тус тэнхимийн суурь тавигджээ. Тэнхимийн анхны эрхлэгчээр ЗХУ-ын /хуучин нэрээр/ халдвар судлаач Д.К.Бессонов ажиллаж, үндэсний багш нараас анх 1955 оноос төрийн шагналт Бадамын Яримпил тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ.
Профессор Б.Яримпил тус тэнхмийн эрхлэгч болон ХААИС-ийн проректороор 40 орчим жил ажиллахдаа тэнхимийн төдийгүй сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Дэд эрдэмтэн Ц.Сугаррагчаа /1984-1986/, доцент Ш. Цэрэнпунцаг /1986-1988/, доцент Н.Эрдэнэцогт /1988-1990/, дэд эрдэмтэн Л.Лхагва /1990-1991/, дэд профессор Н.Дамбий /1991-1993/, профессор А.Ёндондорж /1994-1995/, профессор Ч.Тунгалаг /1995-2018/, Доктор Ц.Эрдэнэ-Очир зэрэг эрдэмтэн багш нар тэнхимийн эрхлэгчээр ажиллаж сургалт, эрдэм шинжилгээ, материаллаг баазыг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж ирлээ.
- 1944- МУИС, Микробиологийн тэнхим
- 1955- МУИС, Халдварт, паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим
- 1958- ХААИС, Халдварт, паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхим
- 2014- ХААИС, Халдварт өвчин судлал, нийтийн эрүүл мэндийн тэнхим
- 2017- ХААИС, Б.Яримпилийн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим
Тэнхимийн зорилго: Эмгэг үүсгэгч бичил биетүүдийн молекул биологи, эзэн амьтны иммунологи, халдварт, паразит өвчний эпидемиологийн шинжлэх ухаанд тулгуурлаж, сургалт-судалгаанд суурилсан бакалавр, ахисан түвшний магистр, докторын сургалтаар цогц мэдлэг, ур чадваруудыг олгох
Тэнхимээс заадаг хичээлүүд
Бакалаврын хөтөлбөрт
- Микробиологи
- Иммунологи
- Вирусологи
- Ерөнхий халдварт өвчин
- Тусгай халдварт өвчин
- Ерөнхий паразит өвчин
- Тусгай паразит өвчин
- Мал эмнэлгийн эпидемиологи
- Халдварт, паразит өвчний нэгдсэн семинар
- Халдварт, паразиттах өвчин, мал эмнэлгийн зохион байгуулалтын үйлдвэрлэлийн дадлага
- Мал эмнэлгийн вакцин судлалын үндэс
- Мал, амьтны халдварт өвчний лабораторийн оношилгоо
- Дархлаа судлал
Магистр, докторын хөтөлбөрт
- Халдварт өвчний судлал, шинжлэх ухааны магистрын хөтөлбөр
- Халдварт өвчний судлал Докторын хөтөлбөр
- Паразит өвчин судлал мэргэжлийн магистрын хөтөлбөр
- Паразит судлал Докторын хөтөлбөр
Ахисан түвшинд ордог хичээлүүд
- Микробиологи
- Иммунологи
- Паразит өвчин судлал
- Эпидемиологи
- Вакцин судлал
- Халдварт өвчний оношилгооны дэвшилтэт аргууд
- Шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчин
- Биоаюулгүй байдал ба биохамгаалал
Судалгааны чиглэл
