Мэс засал, нөхөн үржихүйн тэнхим

Бидний эрхэм зорилго

Мал, амьтны мэс засал, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшлийн ба ёс зүйн өндөр түвшинд шинжлэх ухааны хөгжил, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын түвшинд сургалт, судалгаа, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх

Түүхийн улбаа

            Манай улс МУИС-ийг хүн, мал эмнэлэг, тоо физикийн гэсэн гурван салбартайгаар дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчинг эх орондээ бэлтгэж эхэлсэн 1942 онд мэс засал, эх барих, анатомын нэгдсэн тэнхим байгуулагдсан тэр үеэс бидний түүх эхтэй. 1944 оны хичээлийн жилийн 2-р хагаст дээрх тэнхимийг салган мэс засал, эх барихын тэнхимийг байгуулжээ. 1942- 1950 он хүртэл профессор П.В.Емкиев, доцент В.Н.Чернов, А.А.Кузьминых нарын зөвлөлтийн эрдэмтэд тус тэнхимүүдийг удирджээ.

ХААИС-ийн ректороор 26 жил ажилласан профессор Ц.Жамъянжав 1950 онд   тэнхимийн эрхлэгчээр томилогдсоноос хойш доцент О.Бирзана, профессор Б.Куке, Р.Даваа, Д.Пүрэвжав, А.Магаш, Х.Гүржав, доктор Ж.Тарав, профессор Д.Оргил, доктор М.Даваа, дэд проф. С.Ганбат, доктор Д.Алимаа нарын мэс засал, үржлийн биологи, биотехнологи, эмгэг судлаач эрдэмтэд 2015 оныг хүртэл тус тэнхмийг удирдаж байв. 1944 оноос хойш 71 жил тус тэнхимийн бүтэц ба нэрэнд өөрчлөлт ороогүй байна.

2015 онд Мэс засал, эх барих ба Дотрын халдваргүй өвчин, эм судлалын тэнхимүүд нэгдэн Халдваргүй өвчин судлалын тэнхим болсон ба 2020 оны хичээлийн жилд Мэс засал, нөхөн үржихүйн тэнхим тусдаа салж тэнхимийн эрхлэгчээр дэд профессор Д.Алимаа ажиллаж байна.

Тэнхимийн эрхэм зорилго

Мал амьтны мэс засал, нөхөн үржихүйн өвчин, эмгэгийн чиглэлээр  сургалт, судалгааны  цогц орчинг бүрдүүлж орчин үеийн түвшинд хүрсэн сургалт, судалгааг явуулж, мэргэшүүлэх зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэсэн баг хамт олон болох.

 

Боловсролын доктор-5

Докторант-2

Магистр-1

Сургалтын ажилтан -1

 

Тэнхимээс заадаг хичээлүүд

Бакалаврын хөтөлбөрт:  

1.Ерөнхий мэс засал

2.Ажилбар мэс засал

3.Тусгай мэс засал

4.Нөхөн үржихүйн биологи, биотехнологи

5.Нөхөн үржихүйн эмгэг судлал

6.Жижиг амьтны өвчин

7. Клиникийн семинар

8. Мэргэжлийн ёс зүй

9. Дүрс оношилгоо

10. Уламжлалт ханах хатгах

11.Клиинк сургалтын дадлага

 

Магистр, докторын хөтөлбөрт:

1.Нөхөн үржихүйн өвчин эмгэг

2.Том амьтгы мэс засал

3.Жижиг амьтны мэс засал

4.Нөхөн үржихүйн биологи, биотехнологи

5.Уламжлалт мал эмнэлэг

6.Мэс засал

 

Судалгааны ажлын чиглэл:

1.Мал амьтны халдваргүй өвчний дүрс оношлогоо

2.Уралдааны адууны  хөлийн эмгэгийн оношлогоо

3.Үржлийн биотехнологи

4.Үхрийн эрчимжсэн аж ахуйн эрүүл мэнд

5.Бод, бог малын төллөх үеийн эмгэгийн мэс заслын эмчилгээ

6.Сүүний  үхрийн нөхөн үржихүйн өвчинг хэт авиан багажаар оношлох