Мал эмнэлгийн сургууль нь ХААИС-ийн стратеги төлөвлөлтийн дагуу оюутан төвтэй судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд доорхи гадаад дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаатай байгууллагууд
- Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) ОУ-ын байгууллага, 2010 оноос,
- Японы JICA ОУ-ын байгууллага, 2012 оноос,
- БНСУ-ын KOIKA ОУ-ын байгууллага, 2013 оноос,
- ОХУ-ын Буриадын ХАА-н академийн Мал эмнэлгийн факультет, 1997 оноос,
- ОХУ, Красноярскийн ХААИС, 2002 оноос,
- БНСУ, Chonbuk -ын үндэсний их сургуулийн Мал эмнэлгийн коллеж, 2007 оноос,
- Япон, Хоккайдогийн сургууль, 2012 оноос,
- БНХАУ-ын Жилиний их сургууль, 2010 оноос,
- Бүх хятадын ХААИС, 2011 оноос,
- Япон, Обихирогийн ХАА, мал эмнэлгийн их сургууль, 2013 оноос,
- БНСУ, Чежү-ийн үндэсний их сургуулийн Мал эмнэлгийн коллеж, 2014 оноос,
- ОХУ, Новосибирскийн ХААИС, 2014 оноос,
- Вьетнам, Thai nguyen их сургуулийн Мал эмнэлэг, МАА-н сургууль, 2015 оноос,
- БНХАУ, Shenyang ХААИС-ийн Мал эмнэлэг, МАА-н сургууль, 2016 оноос,
- БНСУ, Кonkuk их сургуулийн Мал эмнэлгийн коллеж, 2016 оноос,
- ОХУ, Эрхүүгийн ХААИС, 2017 оноос,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургууль, 2017 оноос,
- БНХАУ, Тайваны Чунг Шин их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, 2017 оноос,
- Япон, Окояамагийн Шинжлэх ухааны их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, 2018 оноос,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн Мал эмнэлгийн коллеж, 2019 оноос,
- Япон, “Чиёода” ХХК, “Маш мах” ХХК-тай хийсэн гурвалсан гэрээний хүрээнд 2019 оноос,
- БНСУ-ийн ХХАА-н яамны Хөдөөгийн хөгжлийн корпораци (KRC), 2019 оноос.