Хөдөө аж ахуйн их сургууль
                                  Докторын  зэрэг олгох хөтөлбөрийн тухай
Мал эмнэлгийн  сургууль докторын зэрэг олгох сургалтыг:
1.Мал эмнэл зүй /Veterinary Clinical science and treatment/
2.Мал эмнэлгийн халдварт өвчин судлал /Veterinary  infectious disease and pathology/
3.Мал эмнэлгийн ариун цэвэр,  хяналт үнэлгээ /Veterinary sanitary and inspection/
4.Мал амьтны паразит өвчин судлал /Veterinary parasitology/  гэсэн  4 чиглэлийн  хөтөлбөрөөр явуулдаг. Эдгээр 4 хөтөлбөрийн сургалтыг Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн 4 хороон дээр удирдан явуулдаг.
Дээрх хөтөлбөрийн  сургалтын төлөвлөгөөнүүд нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ”Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, ХААИС-ын захирлын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/398 тоот тушаалын хавсралтаар баталсан “ХААИС-ын магистр, докторын сургалтын журам” –аар зохицуулагдана.
зэрэг болно.
Докторын 4 чиглэлийн сургалтын хөтөлбөрөөр ахисан түвшинд мэргэших, судалгааны орчин үеийн өндөр түвшний арга зүй эзэмших,  эрдмийн бүтээл бичих, нийтлүүлэх,  тоон боловсруулалт хийх, судалгааны ажлын үр дүнг бусад дотоод, гадаадын эх үүсвэрүүдтэй харьцуулах, жиших, дүгнэх, тоймлох  чадвартай судлаач бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино. 
Докторын сургалтын төлөвлөгөө тухайн шинжлэх ухааны салбарын ойлголтуудыг бүрэн хамруулж, хоорондоо уялдаа холбоо бүхий хичээлүүдийг багтаасан, судлаачийн судалгааны ажлын чиглэл, сэдэвтэй холбоотой хичээлүүдийг түлхүү оруулан идэвхтэй болон туршилт, судалгаанд суурилсан сургалтын аргуудыг хичээлийн танхимд болон орчин үеийн лаборатори, судалгааны төвд суурилсан сургалтыг явуулна.
Докторын сургалтын төлөвлөгөө нь нийт 62 баг цаг байна.  Үүнд:
              •Мэргэжлийн суурь хичээл 12 багц цаг
              •Мэргэшүүлэх хичээл 20 баг цаг
              •Эрдэм шинжилгээний судалгааны семинар 6 багц цаг
              •Докторын бүтээл бичих 24 багц цаг байна.
Боловсролын докторын хөтөлбөрт элсэгч нь өдрөөр суралцах ба сургалт намар, хавар гэсэн 2 улиралтай, сургалтын хугацаа 3-4 жил байна. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол  нийт хугацааг 6 жил хүртэл сунгаж болно. 
Докторант нь туршилт, судалгааны арга зүй, судалгааны  явц үр дүнгийн хэлэлцүүлэг, илтгэл хэлэлцүүлэх, өгүүлэг бичих, хамгаалах хугацааг тусгасан судалгааны ажлын төлөвлөгөөг нарийвчлан  боловсруулж холбогдох тэнхим, лаборатори, профессорын багаар хэлэлцүүлэх ба шийдвэрийг үндэслэн МДС-ийн захирал баталгаажуулна.
Докторант судалгааны арга зүйг профессорын баг, тэнхимээр хэлэлцүүлж  холбогдох эрдмийн зөвлөлөөр батлуулна. Докторант суралцах хугацаандаа  сургууль болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 4-өөс доошгүй илтгэл хэлэлцүүлж  судалгааны ажлын өмнө хэвлэгдээгүй үр дүнгээр  сургуулиас зааж хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлд 1-р зохиогчоор  2-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ.  
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn