Хөдөө аж ахуйн их сургууль

Магистрын  зэрэг олгох хөтөлбөрийн тухай

            Мал эмнэлгийн  сургууль магистрын зэрэг олгох сургалтыг 5 чиглэлийн сургалтын 9 /шинжлэх ухааны 5, мэргэжлийн 4/  хөтөлбөрөөр явуулдаг. Үүнд:

1.Мал эмнэл зүй /Veterinary Clinical science and treatment/ хөтөлбөр нь

            -шинжлэх ухааны магистр

            -мэргэжлийн магистр

2.Мал эмнэлгийн халдварт өвчин судлал /Veterinary  infectious disease and pathology/

            -шинжлэх ухааны магистр

            -мэргэжлийн магистр

3.Мал эмнэлгийн ариун цэвэр,  хяналт үнэлгээ /Veterinary sanitary and inspection/

-шинжлэх ухааны магистр

            -мэргэжлийн магистр

4.Мал амьтны паразит өвчин судлал /Veterinary parasitology/

-шинжлэх ухааны магистр

5.Мал эмнэлгийн эм зүй судлал /Veterinary pharmacology/

            -шинжлэх ухааны магистр

            -мэргэжлийн магистр

Эдгээр 9 хөтөлбөрийн сургалтыг Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн 4 хороон дээр удирдан явуулдаг.

Дээрх хөтөлбөрийн  сургалтын төлөвлөгөөнүүд нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ”Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, ХААИС-ын захирлын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн А/398 тоот тушаалын хавсралтаар баталсан “ХААИС-ын магистр, докторын сургалтын журам” –аар зохицуулагдана.

зэрэг болно.

Шинжлэх ухааны магистрын 5 чиглэлийн сургалтын хөтөлбөрөөр тухайн чиглэлээр чиглэлээр ахисан түвшинд мэргэшсэн, гадаад, дотоодод өрсөлдөх мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгаа, шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Мэргэжлийн магистрын 4 чиглэлийн сургалтын хөтөлбөрөөр чиглэлээр ахисан түвшинд мэргэшсэн, гадаад, дотоодод өрсөлдөх мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай чадвартай мэргэшсэн магистрант бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Шинжлэх ухааны магистрын сургалтын төлөвлөгөө тухайн шинжлэх ухааны салбарын ойлголтуудыг хамруулж, хоорондоо уялдаа холбоо бүхий хичээлүүдийг багтаасан, судлаачын судалгааны ажлын чиглэл, сэдэвтэй холбоотой хичээлүүдийг түлхүү оруулан идэвхтэй болон туршилт, судалгаанд суурилсан сургалтын аргуудыг хичээлийн танхимд болон орчин үеийн лаборатори, судалгааны төвд суурилсан сургалтыг явуулна.

Шинжлэх ухааны магистрын сургалтын төлөвлөгөө нь нийт 33 баг цаг байна.  Үүнд:

  • Мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг
  • Мэргэшүүлэх хичээл 12 баг цаг
  • Эрдэм шинжилгээний судалгааны семинар 4 багц цаг
  • Магистрын судалгааны ажил бичих 7 багц цаг байна.

Мэргэжлийн магистрын сургалтын төлөвлөгөө тухайн шинжлэх ухааны салбарын ойлголтуудыг хамруулж, хоорондоо уялдаа холбоо бүхий хичээлүүдийг багтаасан, магистрант оюутны сонирхсон чиглэл, сэдэвтэй холбоотой хичээлүүдийг түлхүү оруулан идэвхтэй болон туршилт, судалгаанд суурилсан сургалтын аргуудыг хичээлийн танхимд болон орчин үеийн лаборатори, судалгааны төвд суурилсан сургалтыг явуулна.

Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө нь нийт 35 баг цаг байна.  Үүнд:

  • Мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг
  • Мэргэшүүлэх хичээл 21 баг цаг
  • Туршилт, сорилт, мэргэжлийн дадлагын ажил 4 багц цаг

Шинжлэх ухааны магистрын сургалтын хөтөлбөрт элсэгч нь өдрөөр суралцах ба сургалт намар, хавар гэсэн 2 улиралтай, сургалтын хугацаа 1,5-2 жил байна. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол  нийт хугацааг 4 жил хүртэл сунгаж болно.

            Шинжлэх ухааны магистрант нь туршилт, судалгааны арга зүй, судалгааны  явц үр дүнгийн хэлэлцүүлэг, илтгэл хэлэлцүүлэх, өгүүлэг бичих, хамгаалах хугацааг тусгасан судалгааны ажлын төлөвлөгөөг нарийвчлан  боловсруулж холбогдох тэнхим, лаборатори, профессорын багаар хэлэлцүүлэх ба шийдвэрийг үндэслэн МДС-ийн захирал баталгаажуулна.

            Шинжлэх ухааны магистрант суралцах хугацаандаа  сургууль болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 1-ээс доошгүй илтгэл хэлэлцүүлж  судалгааны ажлын өмнө хэвлэгдээгүй үр дүнгээр  сургуулиас зааж хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлд 1-р зохиогчоор  1-ээс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. 

Шинжлэх ухааны магистрант нь нийт судлах багц цагийн  20 цагийг судалсны дараа гадаад хэлний шалгалт өгч, бие даасан судалгааны ажил гүйцэтгэн Магистрын судалгааны ажилбичиж “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

Мэргэжлийн магистрант нь бүх багц цагийн хичээлийг судалсны дараа төгсөлтийн нэгдсэн шалгал өгнө. Шалгалтаар 75 хувиас дээш үнэлгээ авсан бол шалгалтын комиссын шиййдвэрийг үндэслэн мэргэжлийн  магистрын зэрэг олгоно.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn