Хөдөө аж ахуйн их сургууль

Мэргэжлийн чиглэл, хөтөлбөр

Хөтөлбөрийн чиглэл Мэргэжлийн чиглэл Дараах хичээлүүдийн аль нэгээр нь ЭЕШ өгсөн байх Босго оноо
1 Мал эмнэл зүй Малын их эмч Хими, биологи, математик 450

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөтөлбөрийн нэр: “МАЛ ЭМНЭЛЗҮЙ”

Хөтөлбөрийн мэргэших чиглэл: Малын их эмч

Хөтөлбөрийн индекс:     D084101

Хөтөлбөрийг хариуцах, сургууль, салбарын нэр:   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,  Мал эмнэлгийн сургууль

Сургалт явуулах хэлбэр:  Мал эмнэлгийн сургуулийн Малын эмч мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмших оюутны суралцах хэлбэр өдрөөр,  суралцах жил  5-аас доошгүй,  цуглуулах багц 150-иас багагүй байна.

Хөтөлбөрийн тодорхойлолт:  Малын эмч нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд мал эмнэлгийн ажил, үйлчилгээг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, мал сүргийг эрүүлжүүлэх, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хүн, малд халдварладаг (зооноз) гоц халдварт өвчнөөс сэргийлэх, Монгол улсын нутагт гаднаас малын халдварт өвчин нэвтрэхээс хамгаалах, байгаль орчин бохирдохоос сэргийлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх  мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн байна.

 Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтууд:

Зорилго:   Олон улсын жишигт ойртсон, үндэсний онцлогийг шингээсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.

Зорилтууд:

  1. Мал эмнэлгийн үйлчилгээг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшсэн   улмаар гадаад дотоодод өрсөлдөхүйц, нийгмийн эрэлт                               хэрэгцээнд нийцсэн, судалгаа, шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай  мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
    1. Суурь шинжлэх ухаан, мэргэжлийн хичээл, клиникийн хичээлүүдийн босоо, хэвтээ уялдааг боловсронгуй болгох, ингэснээр оюутанд мэдлэгийг  тасралтгүй, бататгах  хэлбэрээр олгох
    2. Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (OIE)-аас 2012 онд батлан гаргасан  “шинэ төгссөн малын эмчийн заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын жагсаалт”-ыг багтаасан, онол практикийн мэдлэг олгох Нүүдлийн  болон суурин мал аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн  онол, практикийн мэдлэгийг танхимийн болон танхимийн гадуурх сургалт, дадлагааар    орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг түшиглэн,  оюутан төвтэй сургалтын оновчтой аргаар эзэмшүүлэх, оюутан бүрийг эрдэм шинжилгээний арга зүйд сургах чадвар эзэмшүүлэх
    3. Нүүдлийн  болон суурин мал аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн  онол, практикийн мэдлэгийг танхимийн болон танхимийн гадуурх сургалт, дадлагааар    орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг түшиглэн,  оюутан төвтэй сургалтын оновчтой аргаар эзэмшүүлэх, оюутан бүрийг эрдэм шинжилгээний арга зүйд сургах чадвар эзэмшүүлэх

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага:

            Малын эмч мэргэжлээр төгсөгчдийн эзэмшвэл зохих мэдлэг: Бэлчээрийн болон байран маллагаатай мал, амьтны амьдрах хэвийн орчин нөхцөл, тэдгээрт гарах өөрчлөлтийн мөн чанар, хор уршиг, түүнээс сэргийлэх арга зам, өвчин эмгэг үүсэх шалтгаан, эмгэг жам, шинж тэмдэг, оношлох арга, эмчлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлыг иж бүрнээр нь судалж, үйлдвэрлэл дээр биечлэн гүйцэтгэх, удирдан зохион байгуулах  мэдлэг эзэмшсэн байна.

Малын эмчмэргэжлээр төгсөгчдийн эзэмшвэл зохих чадвар: Мал, амьтныг өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, хорио,  цээр, хязгаарлалт тогтоох, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд шинжилгээ хийж үнэлгээ өгөх, мал эмнэлгийн нэгжийг удирдан зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг тооцох зэрэг цогц арга хэмжээг авч явуулах, мэргэжлийн ур чадвартай байна. Мал эмнэлгийн сургуулийн шинэ төгсөгч нь мэргэжлийн үндсэн чадварыг заавал эзэмших үүрэгтэй бөгөөд түүнээс өндөр түвшний чадварыг эзэмшиж болно. 

Малэмнэлгийн чиглэлийнмэргэжлийн хандлага: Өөрийн орны мал эмнэлгийн салбарын ажил, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар холбогдох бусад баримт бичгийг судалж,  ажил үйлчилгээндээ хэрэглэх улмаар тэдгээрт дүн шинжилгээ хийж шинэ хандлагыг өөрийн ажилдаа нэвтрүүлэх, түүнчлэн мэргэжлийн чиглэлээр дэлхийн улс, орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн зайлшгүй мөрдөгддөг дүрэм, журмуудын талаар тодорхой мэдлэг эзэмшиж, түүнийг ажил үйлчилгээндээ ашигладаг байх, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, шинэ мэдээлэл олж авах, солилцох зэргээр төгссөн сургуультайгаа эргэх холбоотой ажилладаг болох, зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах  мэдлэг, чадвар эзэмшихийн төлөө байнга тэмүүлж, ахисан түвшний сургалтанд хамрагдах ерөнхий хандлагатай болсон байна.

 

1.1.
                                   СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ /төсөл/

Хөтөлбөрийн нэр:         Мал эмнэл зүй Боловсролын зэрэг:                      Бакалавр
Хөтөлбөрийн индекс:     D084101 Өмнөх боловсролын түвшин:     Бүрэн дунд
Мэргэжлийн нэр:          Малын эмч Суралцах хугацаа:                       5 жил

Хичээлийн Багц цаг Өмнөх холбоо Улирал
Код Нэр Заавал Сонгон
Нэг. Ерөнхий суурь хичээл 37 6  
1 HUM104 Монголын түүх, соёл,  ёс заншил 3 II
2 HUM103 Монгол хэл бичиг, найруулга зүй 3 I
3 HUM101 Англи хэл I 3 I
4 HUM201 Мэргэжлийн англи хэл 3 HUM101
5 MPC131 Мэдээллийн технологи, систем 3 I
6 PHC102 Гамшгаас хамгаалах менежмент 1 I, II, IV, V
7 PHC101 Биеийн тамир, эрүүл ахуй 3 I, II, IV, V
8 GCD150 Ерөнхий, анализ  хими 3 I, II, IV, V
9 BTB104 Амьтан судлал 3 I, II, IV, V
10 BTB106 Биологи 3 I, II, IV, V
11 APP101 Ургамал судлал 3 I, II, IV, V
12 MPC201 Биофизик 3 I, II, IV, V
13 THC104 Сэтгэлгээний түүх, соёл 3 I, II, IV, V
14 IDM102 Шинжлэх ухааны зарчим I 3 IV
15 VPH101 Сүргийн эрүүл мэнд ба мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд I 3 II
16 NID101 Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны багц I 3 IDM102 V
17 IDM101 Цус тунгалаг, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны  багц I 3 IDM102 V
18 VBS101 Тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны багц  I 3 IDM102 IV
19 VPH200 Сургалтын дадлага I 3 PMP110 V
Хоёр. Мэргэжлийн суурь хичээл 33 6  
1 VPH202 Мэргэжил судлал I 3 IDM102 I
2 NID201 Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны багц I 3 IDM102 II
3 VBS203 Мэдрэлийн эрхтэн тогтолцооны багц I 3 IDM102 II
4 NID204 Ялгаруулах эрхтэн тогтолцоо, арьсны багц I 3 IDM102 IV
5 NID203 Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны багц I 3 IDM102 IV
6 NID202 Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны багц II 3 NID101 II
7 VBS201 Тэжээл боловсруулах эрхтэн  тогтолцооны багц II 3 VBS101 IV
8 IDM201 Шинжлэх ухааны зарчим II 6 IDM102 I
9 VPH201 Сүргийн эрүүл мэнд ба мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд II 3 VPH101 V
10 VBS200 Сургалтын дадлага II 3 VPH200 V
11 MPC314 Био-математик 3 II
12 HUM200 Гадаад хэл /RUS,CHI,KOR,GER,FRA/ 3 II
13 ECO201 Экологи, байгаль хамгаалал          3 II
14 AAE101 Эдийн засгийн онол 3 II
Гурав.  Мэргэшүүлэх хичээл 66 6  
1 NID303 Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны багц III 3 NID202 II
2 VBS301 Тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны  багц III 3 VBS201 IV
3 VBS302 Тэжээл боловсруулах эрхтэн тогтоцооны багц IV 3 VBS301 I
4 NID301 Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны багц II 3 NID201 IV
5 NID302 Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны багц III 3 NID301 II
6 VBS303 Мэдрэлийн эрхтэн тогтолцооны багц II 3 VBS203 I
7 IDM301 Цус тунгалаг, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны багц II 3 IDM101 II
8 NID306 Ялгаруулах эрхтэн тогтолцоо, арьсны багц II 3 NID204 IV
9 NID304 Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны багц II 3 NID203 IV
10 NID305 Нөхөн үржихүйн эрхтэн тогтоцооны багц III 3 NID304 IV
11 VPH303 Мэргэжил судлал II 3 VPH202 II
12 IDM302 Шинжлэх ухааны зарчим III 3 IDM201 I
13 IDM303 Шинжлэх ухааны зарчим IV 6 IDM302 I
14 VPH301 Сүргийн эрүүл мэнд ба мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд III 3 VPH201 V
15 VPH302 Сүргийн эрүүл мэнд ба Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд IV 3 VPH301 I
16 VPH304 Шүүх мал эмнэлэг* 3 VPH302 I, V
17 VPH307 Харилцаа ба инноваци 3 VPH303 I, V
18 NID311 Эм бэлтгэх технологи 3 IDM303 I, V
19 VPH306 Мал эмнэлгийн хууль эрх зүй 3 VPH303 I.II.III.IV
20 NID309 Уламжлалт ханах хатгах засал 3 IDM303 I, V
21 IDM300 Сургалтын дадлага III 3 VBS200 V
22 NID307 Сургалтын дадлага IV 6 IDM300 V
23 NID308 Сургалт-үйлдвэрлэлийн дадлага V 6 NID307 II, IV
22 NID310 Төгсөлтийн шалгалт (ажил) 3 NID308 IV
ДҮН 136 18
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn