Хөдөө аж ахуйн их сургууль

Анхны дипломын болон хүндэт дипломын эзэд

           

           

 Монгол улсын их сургуулийн анхны төгсөгч С.Сосорбарам нэг гэсэн дугаарын анхны дипломыг

          С. Сосорбарам  МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, УТТ ны гишүүн, Соёлын яамны сайд, элчин сайд зэрэг хариуцлагатай ажил хийж байсан малын ахмад их эмч юм.

 

       

 Нэг мянга дахийг  1970 онд төгссөн Т.Доржготов

          Тамжидын Доржготов дэд эрдэмтэн, шинийг санаачлагч,төрийн  шагналтан, Сонгинын биоүйлдвэрийн дарга, Малын эм бэлдмэл шалгах улсын нэгдсэн лабораторийн захирал зэрэг хариуцлагатай ажил хийж байсан ахмад их эмч ба
йв.

 

 

 

 

 Хоёр мянга дахийг 1987 онд төгссөн Х.Хавсамет
            Х.Хавсамет нь Сэлэнгэ аймгийн Баянхараат, Жаргалант суманд малын их эмч хийж байгаад одоо Дархан  Уул аймгийн мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаа аймгийн хошой аварга мэргэжилтэн болсон малын тэргүүний их эмч хүн юм.

 

 

 

Гурван мянга дахийг 2002 онд төгссөн Пүрэвжалын Бямбасүрэн
           
Пүрэвжалын Бямбасүрэн  2002 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн ангийг дүүргэж, малын их эмч мэргэжилтэй болсон. Тэрээр малын эмчийн 3000 дахь диплом гардсан бахархалтай төгсөгч-эмч юм. ОдооДархан-Уул аймагт малын эмчийн ажил эрхэлж байна.

 

 

           

 

 

 МУИС болон ХААИС-ийг Малын  их эмч мэргэжлээр төгсөгчид

                                            /1946-2015 он/