Хөдөө аж ахуйн их сургууль
                                                                              МАЛ ЭМНЭЛГИЙН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН
                                                                                                ТЭНХИМИЙН ТҮҮХ

1993 онд анх ХААИС-ийн Мал эмнэлгийн Факултетын Мал эмнэлгийн ариун цэвэр эрүүл ахуйн тэнхим нэртэй байгуулагдсан бөгөөд улмаар 2001 оноос ХААИС-ийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтэй уялдаж Мал эмнэлэг биотехнологийн сургуулийн Мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн тэнхим болж өргөжсөн байна. 2016 онд хийгдсэн сургуулийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тэнхмийн нэр солигдож мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн тэнхим нэртэй болсон бөгөөд тус сургуулийн малын эмч бэлтгэх хичээлийн хөтөлбөр Швецарын хөгжлийн агентлагын төслийн тусламжтайгаар Англи улсын хатан хааны нэрэмжит мал эмнэлгийн сургуулийн жишгээр шинэчлэгдэн багцын системд шилжиж Сүргийн ба нийтийн эрүүл мэнд, Мэргэжил судлал зэрэг багц хичээлүүд тус тэнхимд харьяалагдах болсон. 
Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн тэнхим нь мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, Эрүүл ахуй ариун цэврийн гэсэн 2 лаборатори, Мал эмнэлгийн ажлын зохион байгуулалт, шүүх мал эмнэлгийн кабинет зэрэг материаллаг баазтайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулдаг. 2016 онд тус сургуулийн. Сүүлийн жилүүдэд тус тэнхимд олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүд буюу 2008-2012 онд Европын холбооны “Мал аж ахуй ба махны зах зээл”, 2012-2015 онд  КОЙКА олон улсын байгууллагын “Экологид ээлтэй орчин бүрдүүлэх”, 2014 оноос Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын боловсон хүчний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” зэрэг төсөл хэрэгжиж лабораторийн тоног төхөөрөмжийн хувьд бэхжиж, сургалт, судалгааны ажилд ахиц гарсан юм. Тэнхимийн профессор багш нарын бүтэц бүрэлдэхүүн чанаржиж, тэнхим байгуулагдсанаас хойш Монгол улсын гавъяат багш 2, шинжлэх ухааны доктор 2, боловсролын доктор 5, магистр 20 гаруй төрөн гарсан байна. Одоо тус тэнхимд доктор (Ph.D) профессор А.Гомбожав, доктор (Ph.D) дэд профессор С.Бүрэнжаргал, доктор (Ph.D) П.Ням-Осор, доктор (Ph.D) Н.Очирхүү, докторант Б.Сандагдорж, С.Гэрэлт-Од, хичээлийн туслах ажилтан магистр М.Энхбилэг нар ажиллаж байна. 
Цаашид мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зоонозын хяналт, хүрээлэн буй орчны эрүүл ахуй болон амьтан хамгааллын талаархи цогц мэдлэг, ур чадварыг мал эмнэлгийн оюутан, үйлдвэрлэлийн малын эмч, мэргэжилтнүүдэд олгох, холбогдох чиглэлээр судалгаа хийх замаар Нийтийн Эрүүл Мэнд баримтлалыг нийгэмд төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна. 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn