Хөдөө аж ахуйн их сургууль

МЭНДЧИЛГЭЭ

 

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсч ирээдүйн ажил, амьдралынхаа алсын харааг тодорхойлж буй мянга мянган  төгсөгчиддөө  энэ өдрийн мэнд хүргэе.

Та нарын мөрөөдөл, өөртөө тавьсан зорилго ирээдүйнхээ мэргэжлийг зөв сонгохоос хамаарах бөгөөд шинэ үеийн иргэн таны сайн ажиллаж, сайхан амьдрах, эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах боломжийг биелүүлэхэд манай сургуулийн хамт олон бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.


Сайн багш хөгжлийн эх үндэс гэдэг, үндэсний хөгжлийн эх сурвалж болсон боловсролтой, ёс заншлаа дээдэлж, эх орон, сонгосон мэргэжлээрээ бахархдаг, иргэншсэн, төлөвшсөн мэргэжилтэн болгох хариуцлагатай үүргийг манай эрдэмтэн багш, ажилтан нар гүйцэтгэнэ. “Хүний эмч хүнийг эмчилдэг бол, малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” гэж нэгэн нэрт эрдэмтэн хэлсэн байдаг. Мал аж ахуйн салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг биелүүлдэг өргөн мэдлэг, нарийн ур чадвар шаардсан малын эмч хэмээх нэр хүндтэй, сайхан мэргэжил сонгосон охид, хөвгүүд та бүхэнд талархаж байна.

 

 

                                                               Хүндэтгсэн

Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор, профессор  А.Гомбожав
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn