Хөдөө аж ахуйн их сургууль

 

Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2015 оны 07-р сарын 01-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл elselt.muls.edu.mn–хаягаар  болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.
 
Хөдөө орон нутгаас нийслэлд элсэхийг хүсэгчдийн хувьд ерөнхий  шалгалт болон босго оноог хангасан төгсөгчдийг бүртгэнэ. Мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.
 
Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.  Үүнд:
  • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Ерөнхий шалгалтын хуудас   
  • Боловсролын үнэмлэх,  гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Журмын 5.1-5.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.
 

Бакалаврын элсэлт