Хөдөө аж ахуйн их сургууль

                                                                                Төслийн товч танилцуулга

  1. Төслийн нэр: “Мал эмнэлэг” МАА-н салбарын Хүний Нөөцийн Хөгжлийн Чадавхийг Бэхжүүлэх Төсөл”
  2. Хугацаа: 05.2014 – 04.2019
  3. Хэрэгжүүлэг байгууллага: ХААИС, ҮХААЯ
  4. Хамтран ажиллагч байгууллага: Монгол тал: ХАА-н үйлдварлалд ШУ-ны ололт нэвтрүүлэх төв, Мал эмнэлэг, үржлийн газар, Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсны мал эмнэлэг, ариун цэврийн төв  лаборатори Япон тал: Японы Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/
  5. Монголын талын төслийн захирал: ҮХААЯ-ны СБТГазрын дарга Л.Чой-Иш
  6. Монголын талын төслийн менежер: ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор А.Гомбожав
  7. Төсөл хэрэгжүүлэх үндэслэл шаардлага

МАА нь Монгол улсын голлох салбарын нэг бөгөөд ДНБ-ний 15.9% хөдөлмөрийн хүн амын 33.5% нь энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулж байгаа билээ. Иймээс энэ чухал салбарын түшиг тулгуур болсон малын эмч, мэргэжилтнүүдийн чадварыг олон улсын түвшинд хүргэх нь Монгол улсын нэн тэргүүний зорилт болоод байна.

Иймд Монгол улсын мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэх гол уурхай болсон ҮХААЯ болон ХААИС-ийн МЭС нь сургалтын хөтөлбөр, агуулгаа сайжруулж олон улсын түвшинд хүргэх, ажлын талбарт гарсан эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхээр чармайлт гарган ажиллаж байгаа билээ.

Энэ төслийг эхлүүлэх болсон үндэслэл нь дээрх байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахад оршино.

  1. Төслийн зорилго, гарах үр дүн

Зорилго: ХААИС-ийн МЭС, ҮХААЯ-ны хүний нөөцийн сургалт, дадлагажуулалтын чадавхийг бэхжүүлэх

Гарах үр дүн:

  1. МЭС-ийн сургалтын хөтөлбөр сайжрах
  2. Шинэ хөтөлбөрөөр сургалт явуулахад тохиромжтой бүтэц бий болох
  3. МЭС-ийн багш нарын заах аргын чадавхи бэхжих
  4. МЭС, ХАА-н үйлдвэрлэлд ШУ-ны ололт нэвтрүүлэх төв, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжлийн чадвар олгох сургалтын агуулга сайжрах
    1. Төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа
    1. МЭС-ийн одоогийн сургалтын хөтөлбөртэй танилцаж, сайжруулан шинэчлэх ажлыг бусад олон улсын байгуууллагуудтай хамтран хийх, мөн үүнтэй уялдуулан багш нарыг бэлдэх
    2. Шинэ сургалтын хөтөлбөрт нийцсэн сургалт, судалгааны ном материал,
    1. Багш нарын заах арга барилыг ахиулах сургалт хийх, англи хал дээрх хичээлийг сургалтын хөтөлбөрт багтаах, гадны их сургуулиудтай хамтарсан лекц, судалгааны ажил зохион байгуулах
    2. Өнөөгийн мэргэжлийн чадвар олгох сургалтын дутагдалтай тал болон юу хэрэгцээтэй байгаа талаар судалгаа хийх, Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой хамтарсан мэргэжлийн чадвар олгох сургалтын хөтөлбөр боловсруулах
      1. ЖАЙКА-гаас дэмжлэг үзүүлэх хэлбэр
      1. Сургалтын материал, тоног төхөөрөмж нийлүүлэх
      2. Японоос урт хугацааны мэрэгжилтэн томилж ажиллуулах
      3. ХААИС-ийн МЭС-ийн багш нарыг мэргэжлийн дадлага олгох зорилгоор Японд сургалтанд хамруулах
      4. Японоос багш, мэргэжилтнүүдийг богино хугацаагаар томилж ажиллуулах
      5. Дараа үеийн багш нарыг бэлдэх зорилгоор Япон улсын Хоккайдогийн Их Сургуулийн Мал эмнэлгийн факультетад докторын курст сургах
      6. ХААИС-ийн МЭС болон ҮХААЯ-наас хэрэгжүүлэх малын эмч, мэргэжилтэн нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг дэмжиж ажиллах

Тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ хөтөлбөрөөр тогтвортой боловсрол олгох боловсон хүчинг бүрдүүлэх

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn